\”Оффшорын загалмайлсан эцэг\”, \”Оюутолгойн баялгийн хараалын эзэн\” С.Баярцогтыг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж \”С.Баярцогт нэр дэвшихгүй шалгуул\” гэж хэлсэн ч үнэндээ түүнд нөлөөлж чадахгүй юм. Харин нөлөөлж чадах ганц хүн нь З.Энхболд байлаа. Гэсэн ч З.Энхболдыг шахаанд оруулж С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн нь тодорхой байгаа юм. Эх сурвалжийн үзэж буйгаар, С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй бол З.Энхболдыг АН-ын даргаас огцруулна хэмээн шантаажилсан гэнэ. С.Баярцогтын хувьд бүх булхай луйвар нь илэрсэн ч хууль шүүхийн байгууллагаас ном журмаар нь шалгахад УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал болон бусад зүйл нөлөөлөөд байгаа.
Хэрвээ С.Баярцогт энэ удаагийн сонгуульд оролцож гишүүн болж чадахгүй бол маш том асуудалд орж Оюутолгойн гэрээнээс олон сая ам.долларын авлига авсан хэргээр шоронгийн хаалга татахад гайхах юмгүй болсон байв. Тиймээс С.Баярцогт ямар ч хамаагүй аргаар дахин гишүүн болохоор улайрч, чадахгүй бол АНУ уруу зугтахаар төлөвлөж байсныг нь ойрын эх сурвалжууд нь ам алдсан. Өөрт ашигтай бол МАН-ыг хүртэл оролцуулж чаддаг, Оюутолгойг хувааж завшиж байсан туршлагатай хор найруулгын мастер С.Баярцогтод намын даргаа буулгаж авахад маш амархан байсан нь мэдээж. Нэр дэвших эрхээ л авчихвал Сэлэнгээс гарах нь тодорхой хэмээн дүрдээ итгэчихсэн яваа С.Баярцогт нэр дэвших эрхээ авахад нэлээд их зүйл золиосолсон нь тодорхой байгаа юм.
Ингэж Монголын төр ариусах чадамжгүйг С.Баярцогт нэр дэвшиж харуулсан бөгөөд аалзны тор адил нэг нэгэндээ барьцаалагдсан, шантаажлагдсан АН, МАН-гийн зүгээс оффшортонгуудыг нэр дэвшүүлж ард түмнээ дахин доромжилсон юм. Ямартай ч, Монголын улстөрийн ертөнцийг бүхэлд нь бүрхээд буй МАНАН хэзээ ч дотроосоо арилахгүй гэдгийг нотлон харууллаа. Магадгүй өөр улстөрийн хүчин л нийгмийн цаг агаар МАНАН-гаас чөлөөлж ард түмэнд гэрэл гэгээ авчрах буй заа.
Төгс