Шинэхот дүүргийн Монгол Үндэстний хүүхдийн цэцэрлэг үүсгэн байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ боллоо.
Хөххотын Шинэхот дүүргийн Монгол Үндэстний хүүхдийн цэцэрлэг үүсгэн байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болон Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний үеэр цэцэрлэгийн багш нар, хүүхэд багачууд уран сайхны үзүүлбэр үзүүлж, хүрэлцэн ирсэн зочдод хүүхэд насны хөөр баяраа бэлэглэв.
Хөххотын Шинэхот дүүргийн Монгол Үндэстний хүүхдийн цэцэрлэг нь Өвөр Монголын хамгийн анхны цэцэрлэгүүдийн нэг бөгөөд үе үеийн багш нарын хүчин зүтгэлээр олон хүүхдэд эрдмийн жолоог атгуулсан алдар хүндтэй билээ.
Эх сурвалж: Solongonews