Шведийн Rototilt компани зам төмөр, дэр мод гэх мэтийг өргөхөд зориулагдсан 5000 кг-ын хүчин чадалтай грипл (grapple) зохион бүтээснээ танилцууллаа. Тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан менежер нь “Бид төмөр замын ажилд илүү хүчтэй гриплийн оновчтой загварыг хайсаар хэрэглэгчиддээ шинэ гриплийг танилцуулах боломжтой болсондоо таатай байна. Төмөр замын гриплийг хөнгөхөн бөгөөд хүчтэй, 400 хүртэлх өнцөг үүсгэх боломжтой бүтээсэн” гэж нээлтийн арга хэмжээний үеэр хэлжээ.