НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард,
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
- 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
Иймд таны авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо хэрэв 1 юмуу 6 гэсэн тоогоор төгссөн бол та нэгдүгээр сардаа татвараа төлөөрэй.