Бэлтгэх зүйлс:
-Нунтаг арц
-Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тос
1. Тэжээлийн тосноосоо 3-4 халбагыг аяганд хийнэ.
2. Арц 1-2 халбага
3. Хооронд нь маш сайтар холино.
4. Үсээ шампуниараа сайтар хөөсрүүлж угаан 5-10 минут байлгана. Дараа нь усаар зайлна. ( гүн цэвэрлэгдэнэ)
5. Бэлтгэсэн маскаа үсэндээ угнаас үзүүр хүртэл түрхэнэ.
6. Гарын өндгөөрөө зөөлөн массажлана.
7. 20-25 минут байлгана.
8. Бүлээн усаар маш сайтар зайлна.
Үр дүн 1 удаагийн бэлтгэсэн маскаар харагдана. Та бүр мөсөн хагнаасаа салахын тулд 7 хоногт 2 удаа маскаа бэлтгэн тавиарай. Амжилт хүсье.