Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн барилдаанд түрүү үзүүр болсон хоёр бөхийн тумбарайдах гэх мэхийг хийж байгаа байдал. Уг мэх өөрөө ёс зүйгүй, аархсан мэт харагддаг байж болох юм. Гэхдээ л ийм мэх байдаг. Хамгийн гол нь унаж буй бөх л гэмтэл бэртэл авахаас сэргийлж зөв унаж сурах хэрэгтэй. Түүнээс ёс зүйгүй, бүдүүлэг гэж хараах нь зөв биш ээ. Н.Батсуурь аваргыг ёс зүйгүй гэж байгаа бол харцага О.Хангайгийн үйлдэл ч бас ёс зүйгүй харагдаж байна.
Давах гэж л барилддаг. Аса аваргын хэлдгээр бөхийн дэвжээ гэдэг чинь “алаан байхгүй юу”. Түүнээс ноцолдож буй хоёр нэгнээ энхрийлээд зогсоод байвал хэн үзэх вэ, хэн ч сонин биш. Гэхдээ нэгнээ гэмтээж бэртээх вий гэдгээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Олон нийтийн энэ их дургүйцэл Н.Батсуурь аваргад их сануулга болсон байх гэж найдаж байна.