Улсын хэмжээнд томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), А(H3N2), томуу төст риновирус, боковирус, короновирусүүдийн идэвхжил нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад өвчлөлийн идэвхжилт нэмэгдэж байгааг ЭМЯ-наас мэдэгдсэнийг дурьдаж, Засгийн газраас энэ өвчний талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг дэлгэрэнгүй мэдээлэхийг шаарджээ.