Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тус сумын нутаг “Олны өтөг” гэх газар өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарын 45 гахайны 35 нь үхсэн бөгөөд шинжилгээ хийхэд гахайн мялзан өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна.
Энэхүү асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэн нэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд “Олны өтөг”-т өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарынхаас гурван километрийн радиуст хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн үхсэн гахайн сэг, зэм хашаа хороог усгаж ариутгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуягаар ахлуулан байгуулсан байна.
Мөн аймгийн хэмжээнд гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож, иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.