Олон улсын Хөнгөн Атлетикийн холбооноос допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар 2015 онд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хасах шийдвэр гаргасан. Үүний улмаас ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид 2016 оны олимпод оролцож чадаагүй билээ. Тэгвэл Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос 2018 оны 12 дугаар сард ирүүлсэн 42 тамирчны өргөдлийг авч үзэж, энэ оноос эхлэн олон улсын тэмцээнл оролцох эрхийг олгосон байна. Харамсалтай нь, тэдгээр тамирчид нь аль нэг улсын нэр дээр уралдах боломжгүй бөгөөд ОУХАХ-ны нэр дээр уралдах юм байна.