Хелена гэх энэ бүсгүй дэлгүүрээс хулгай хийж цагдаад баригджээ.
Цагдаа түүнээс юу хулгайлсан талаар асуухад тэрээр өлсөж байгаа хүүхдээ хооллохын тулд 5 ширхэг өндөг авсан гэжээ. Цагдаа дэлгүүр лүү буцаж Хелена болон хүүхдэд нь уут дүүрэн хүнс авчирчээ.
Энэ үед бүсгүй өөрийн эрхгүй уйлж офицероос яагаад надад ийм их зүйлс авсан юм бэ? гэхэд Цагдаагийн офицер “Заримдаа бид хууль тогтоомжийг бус хүнлэг сэтгэлийг дагаж мөрдөх нь хамгаас чухал байдаг”гэж хэлжээ .