Дархан-Уулаймгийнсонгуулийн хороо Сонгуулийн тухай
хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж,хэт нэг талыг барьсан
шийдвэр гаргасаар байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр энэ асуудлаараймгийн МАН-ын удирдлагууд СЕХ-д
хандлаа. Дархан-Уул аймгийн МАНИТХ-д
нэр дэвших 33 хүний холбогдох материалыг хуулийндагуу хугацаанд ньбүрдүүлэн өгсөн. Гэтэл33 хүнээснийтдээ 7 хүнийг нэр дэвшигчээрбүртгэхээс аймгийн Сонгуулийн хороо
татгалзжээ.Тодруулбал нэр
дэвшигчЧүлтэмбатыг ТГ-ын даргын
ажилтай холбоотойгоор тавигдсан акт, Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй
холбоотойгоор, Азжаргал, Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн шалтгаанаар, Насанбатыгажлын тайлан тавьж
сэтгүүл тараасан, Амарсанааг ажилладаг байгууллагынхтөлөгдсөн өрөөр акт тавьж нэр
дэвшигчээр бүртгэхээс татгалзсанбайна.Уг нь сонгуулийн тухай хуулинд хуульзөрчсөн болохыг шүүхээр тогтоосны
дараанэрийн түтгэлзүүлэх ёстой
байдаг. Гэтэл аймгийн СХ ямар нэгэн шалгах процесс явуулалгүйгээр зөвхөн иргэдийн өргөдөл гомдлын дагуу нэр дэвших эрхийг нь түтгэлзүүлжээ.
Нэрээ хасуулсан 7 хүн аймгийн захиргааны хэргийн анхан шатны
шүүхэд хандаж шүүх аймгийн СХ-ны шийдвэрийг буруу, нэрсийг бүртгэх ёстой гэж
үзсэн байна. Гэвч өчигдөр буюу 6 сарын 9-ний орой 19 цагт аймгийн Сонгуулийн
Хороо хуралдаж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд
хандсан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг 21 хоногийн дотор хөөн хэлэлцэж
шийдвэрлэх ёстой. Гэтэл сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхлэх гэж байхад
аймгийн СХ ингэж асуудлыг удаашруулж шударга өрсөлдөх боломжийг хааж байна гэж
Дархан-Уул аймгийн МАН хороо үзэж байна. Тиймээс тэд дээд шатны байгууллага СЕХ
энэ асуудлыг яаралтай авч үзэн шийдвэрлэхийг хүсэж байна.