Хөлийн уланд хүний эрхтэний системийн бүхий л цэг байдаг. Тиймээс биеийн жинг тээж, өдөржин ачаалал үүрч явдаг хөлөө амраах нь чухал. Хөлөө амрааж, массажлах нь цусан хангамжийг сайжруулж, стресс тайлахад нэмэртэй. Хамгийн гол нь хөлөө байнга амраах нь судас бүдүүрэх, хөлний яс үрэвсэх зэрэг аюулаас сэргийлдэг.