Мэргэжлийн боксын рингэнд 11 дэх тулаанаа хийж, ялалт байгуулан IBO холбооны дэлхийн аварга болсон Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорчээ. “King Tug” хочит Н.Төгсцогт одоогоор нэг ч ялагдалгүй 100 хувийн амжилттай яваа. Тэрээр сүүлийн тоглолтоо Доминикан Улсын боксчин Клаудио Марреротой хийж оноогоор ялсан билээ.
Түүний дараагийн өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин Гери Рассель тодорчээ. Шинэ өрсөлдөгчөөр тодроод буй Рассель нь 30 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглосноос 17-г нь хүнд цохилтоор ялсан байна. Харин ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалаад буй шилдэг боксчин аж.
WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглох тов нь одоогоор гараагүй ч дөрөвдүгээр сард тулаан болж магадгүй байна.