Forbes сэтгүүл дэлхийн бүдүүлэг жолоочтой арван хотыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт Улаанбаатар хотын маань жолооч нар орсон байна.
Замын түгжрэл гэж байнга ярьдаг жолооч нар маань гадныхны нүдэнд их л хэцүү харагддаг аж. Бие биенийхээ өмнүүр л орж байвал гэсэн шиг хамраа чихэж, цонхныхоо цаанаас ширүүхэн хэрэлдэн, алтан шар зам дээрээ нус цэрээ хаях нь манай жолооч нарын ерөнхий дүр зураг. Өмнө нь яваа машин болгоныг гүйцэх гэж хурдалсаар өнгөрсөн жилд 25301 жолооч эрхээ хасуулжээ.
Жаахан шартай жолооч нар энэ муу намайг эхлээд шахсан хэмээн шаралхаж буцаан шахах гэж хурдална. Ингэж хаазаа гишгэснээр хурд хэтрүүлэх явдал зуны цагт илүүтэй харагдана. Автомашины ослоор өнгөрсөн жил 562 хүн алтан амиа алдсаны ихэнх нь зуны цагт орон нутгийн замд тохиожээ.
Бие биедээ зам тавьж, улаан гэрлээс л өмнө гэж гишгэлгүй замын хөдөлгөөндөө оролцвол замын түгжрэл ч үүсэлгүй, дэлхийд соёлгүйгээрээ дуудуулахгүй байх, жолоочид оо.
Дэлхийн хамгийн бүдүүлэг жолоочтой хот |
|||
№ | Хотын нэр |
Хөдөлгөөний нягтрал/ хувь/ |
Дундаж хурд /км/ц/ |
1 | Калькутта, Энэтхэг | 69 | 11.2 |
2 | Карачи, Пакистан | 59 | 11.2 |
3 | Лагос, Нигери | 60 | 10.7 |
4 | Улаанбаатар, Монгол | 65 | 21.8 |
5 | Мумбай, Энэтхэг | 67 | 8.1 |