Тэрээр “УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы яриад байгаа оффшор данс 2013 онд хаагдсан. Швейцарын талаас ямар ч материал өгөөгүй. Энэ материалыг албан бусаар АТГ-аас өгсөн байж магадгүй. АТГ-ын нэг хийж чадаагүй ажил нь Швейцараас материал авч ирээд миний АТГ-д өгсөн материалтай харьцуулж, таарч байна уу гэдгийг нотолж чадаагүй.
АТГ өмнө нь Швейцарийн банкнаас миний материалыг авах хүсэлт гаргахад нь өгөөгүй юм байна лээ. Миний зүгээс өөрт буй бүх материалаа АТГ-т гаргаж өгсөн. Одоо АТГ үнэн мөнөөр нь шийдэх байх гэдэгт итгэж байна.
Оффшор дансны материалыг хараагүй байж Т.Аюурсайхан гишүүн их мэдэмхийрч ярьж байна” гэж тайлбарлалаа.
Мөн “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн дипломат шууданг авчирсан болов уу гэж бодож байна. Түүнээс биш түүний өөрөө уулзаад хөөцөлдөж авсан материал байхгүй. Миний бүрдүүлж өгсөн материал УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы авчирсан гээд байгаа материал хоёр ижилхэн. Оффшорын асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэсэн юм.