Хоол амтлагч хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэж ярьдаг. Гэвч зарим нэр төрлийн хоол амтлагчнууд нь эрүүл мэндэд сайн төдийгүй турахад тустай байдаг ажээ.
Учир нь ямар ч амтлагчгүй хоол хүнс нь шингэц хурдантай байдаг тул өлсөх мэдрэмж ихээр төрж, их хэмжээгээр идэхэд хүргэдэг байна. Харин амтлагчтай хоолнууд нь хүнд цатгалан мэдрэмж удаан хугацаанд төрүүлдэг бөгөөд бодисын солилцоонд ч эерэгээр нөлөөлдөг ажээ.
Ингээд танд тустай хоол амтлагчнуудыг танилцуулж байна.
– Синамо: Халуун орны модны холтосноос гаргаж авсан халуун ногоо юм. Эл амтлагч нь биен дэхь хлострины хэмжээг 20 хувь бууруулдаг.
– Халуун чинжүү: Бодисын солилцоог 25 хувиар нэмэгдүүлдэг.
– Хуркули: Өөх тос биед хуримлагдахаас сэргийлдэг.
– Далью /Улаан гоньд: Амны хөндийд нян үржихээс сэргийлдэг. Бага хэмжээтэй хооллоод цадах мэдрэмж төрүүлдэг.
– Цагаан гаа: Цусан дахь хлострины хэмжээг бууруулдаг.
– Хар перц: Шар хөөрөхөөс сэргийлэх, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй.
– Тунху: Шээс хөөх, Цусны даралт тогтворжуулах нөлөөтэй.