Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр орой /2019.03.19/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй юм.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын гэх оффист нэгжлэг хийн есөн зураг хурааснаас нэгийг нь Их тэнгэр цогцолбороос алга болсон зургуудын нэг мөн байна гэж үзэж байгаа аж.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэж мэдэгдлээ.
Хэрэв үнэхээр алга болсон зураг мөн байвал Ерөнхийлөгч та зүгээр л зангиагаа засаад гүйгээд ирээрэй.