БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх айлчлал үргэлжилж байна. Тэрээр сая Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү хэлэлцээгээр дараах асуудлуудыг ажил хэрэг болгохоор тохиролцсон байна.
Үүнд:
-Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж соёл урлаг, спортын уралдаан тэмцээнийг ирэх жил зохион байгуулна.
-10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж буй ажлыг түргэсгэнэ. -Ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцлоо.
-Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр боллоо.
-Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагасд хуралдуулахаар тохиролцов.
-500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина. Ингэснээр 1,500 айл түрээсийн орон сууцанд орно.
-Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлалаа.
– БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нарт бараалхана.