Эрчүүдийн солгой гарын долоовор хуруун дээрх сорвины талаар тандалт явуулахад маш олон залуу өөрийн сорвитой хурууны зургийг илгээж байна. Хуруун дээр сорви байна уу, үгүй юу гэдэг хэнд ч хамаагүй л дээ. Гэхдээ энэхүү хөгжилтэй судалгааг явуулахад манай эрчүүд маш идэвхтэй оролцож байгааг энд онцолмоор байна.
Харин хуруун дээрх уг сорви яагаад үүссэн талаар асуухад ихэнх нь хоол хийх үедээ зүссэн байх гэж хариулж байна. Өөр олон шалтгаан бий л дээ. Хамгийн гол нь яагаад бүх эрчүүд хуруун дээрээ сорвитой байдаг вэ гэдэг нь л сонирхол татлаа. Үүнийг уншиж байгаа залуу та өөрийн солгой гарын долоовор хуруугаа ажиглаарай. Сорви байвал та бидний нэг. Байхгүй бол та тун болгоомжтой нэгэн байх.