Тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорхой боллоо. Эмнэлгүүд хэзээнээс эхлэж үйлчлүүлэх боломжтой болох эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Энхбилэгтэй уулзаж тодрууллаа.
-2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүйгээр эмчлэх эмнэлгүүдийн нэрс тодорчээ. Иргэд хэзээнээс үйлчилгээгээ авах боломжтой болох вэ?
-Нэр нь тодорхой болсон шүдний эмнэлгүүд хувиарлагдсан хорооныхоо хүүхдүүдэд үйлчлэх ёстой. Бид сонгон шалгаруулалтаа явуулаад, шалгарсан эмнэлгүүдтэйгээ гэрээ байгуулчихсан. Одоо Нийслэлийн эрүүл мэндийн газраас сонгогдсон эмнэлгүүдийг хороодод хувиарлана. Хувиарлалт хийгдсэний дараа хувиарлагдсан эмнэлгүүддээ үзүүлээд үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болно.
-Тэгэхээр өнөөдөр, маргаашгүй үзүүлэх шаардлагатай хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжгүй гэсэн үг үү?
-Боломжтой. Манайхтай албан ёсоор гэрээгээ хийчихсэн учраас гэрээ бүхий шүдний эмнэлгүүдээс өөрт ойрхоныг нь сонгоод шууд очоод үйлчлүүлж болно. Ямар ч асуудалгүй. Харин хувиарлалт хийгдсэний дараа бол тухайн дүүрэгтээ хувиарлагдсан эмнэлгүүддээ л үзүүлнэ.
Мэдээллийн үргэлжлэлийг энд дарж унших боломжтой.