Би эмэгтэй хүнээс айдаг
Орилж юу ч хамаагүй шидэхээс нь биш
Хоосон нүдээр ширтэхээс нь айдаг
Би эмэгтэй хүнийг гайхдаг
Чулуу шиг хатуу аашлахад нь биш
Хажуудаа байх тэр л эр хүний өмнө өднөөс ч зөөлөн болдогт нь гайхдаг
Би эмэгтэй хүнээс залхдаг
Дуусашгүй их бардам зангаас нь биш
Эр хүнд итгэх дуусашгүй итгэлээс нь залхдаг
Би эмэгтэй хүнийг үзэн яддаг
Тольний өмнө 100, 100н удаа эргэлдэж 2 цаг нүүрээ будахад нь биш
Зүрхэндээ 100 удаа хутга зоолгож
Сэтгэл нь 1000 удаа унтарсан байсан ч зүгээр гэж хэлэхэд нь үзэн яддаг
Би эмэгтэй хүнээс эмээдэг
Хөөрхөн царай том хөх хурц харцнаас нь биш
Шүд зуун тэвчсэн өдөр, туньхан биенээс нь эмээдэг
Би эмэгтэй хүнийг гайхдаг
Эрхэлж хэлээ хазаж хэрэгтэй хэрэггүй зүйл шалгааж зууралдахад нь биш
Нулимстай нүдээр ширтээд зөөлөн инээгээд чимээгүй холдон алхахад гайхдаг
Би эмэгтэй хүнийг ойлгодоггүй
Өөрөөсөө хүртэл хармалсан хайраараа хэдэн хямдхан сарнай дулаан үг хэлсэн хэн нэгэнд амьнаасаа ч илүү санаа тавьж сэтгэл гаргадгийг нь биш
Далайсан гараараа хүчтэй цохилгүй зөөлөн буулгаад эргэж харалгүй нулимсаа тэвчээд алхахад нь ойлгодоггүй
Би эмэгтэй хүнээс холдохыг хүсдэг
Тэгж их инээсэн хэрнээ хэнд ч хэлэлгүй турьхан гараараа ганцаараа нулимсаа арчихад нь би холдмоор санагддаг энэ үед л эр хүн биш мэт арчаагүй санагддаг
Эмэгтэй хүнд бурхан асар их зовлонг өгчихөөд хариуд нь нэг л зүйл өгсөн нь эр хүн байдаг байхад
Өвдвөл хажууд нь байж
Уйлвал хажууд нь байж
Гуниглавал хажууд нь байж
Ганцаардвал хажууд нь байж
Зүгээр л хамт байхад болох атлаа тэднийг юунд ингэж их шархлуулана вэ?