Дэлхийн улс гүрнүүдэд газар нутаг нь багадаад сарыг эзлэхээр уралдаж байгаа билээ. Тиймээ ч сүүлийн жилүүдэд сарыг судлах ажиллагаа эрчимтэй хөгжиж эрчимжиж байгаа. Эдгээр улсуудын нэг бол Израйль улс.
Тус улс өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд “Beresheet” гэх хөлгөө Флоридагаас сар луу хөөргөсөн. Үүний дараа сар орчмын өмнө өөрийн аялж буй сельфигээ дэлхийд илгээж баярлуулж байсан юм.
Гэвч өчигдөр тус хөлөг саран дээр газардах үедээ бүтэлгүйтэж, осолдсон болохыг албаныхан уламжиллаа.
Израйлын Сансар судлалын хүрээлэн “Beresheet” хөлөг сарны гадаргуугаас хэдхэн км-ийн өндөрт байхад гэнэт гол хөдөлгүүр нь ажиллахаа больсон. Ингэснээр хөлөгтэй холбоо барих боломжгүй болсон байна. Одоогийн байдлаар хөлөг сарны татах хүчийг сааруулж чадалгүй осолдсон гэж үзэж байгаа аж.
Дэлхийн сансар судлалын түүхэнд ЗХУ, АНУ, БНХАУ гэх улсууд 384.000 км зам туулан саран дээр бууж чадсан юм. Ирэх 2020-2021 онд Япон улс саран дээр хүрэхээр эрчимтэй ажиллаж байна.