Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр ингэж ярилаа.
Тэрээр “2007 оны долоодугаар сарын 11-нд Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж УБЗ 00-24 гэсэн улсын дугаартай машинтай явж байгаад авто осол гаргасан байдаг. Олон жил түүний жолоочоор ажиллаж байсан Баярсайхан амь үрэгдсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн төрийн хамгаалалтыг гурав хоногийн өмнө буулгасан байсан. Байнга хамт явдаг байсан төрийн хамгаалалт нь буунгуут ийм осол болсонд би их гайхдаг.
Ослын дараагаар Ц.Элбэгдоржийг нисдэг тэргээр гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. АНУ, БНСУ руу явсан гэдэг ч хэн ч мэддэггүй. Харин энэ үед Ц.Элбэгдорж ямар ч гэмтэл аваагүй бөгөөд АНУ-д байх Батсайхан Оюунсүрэн гэх гэр бүлийн хоёр хүнийд очиж бүгсэн байдаг. “Энэ хэргийг намжтал танайд байя. Та хоёр харин миний тухай гарч байгаа мэдээллийн дор сэтгэгдэл бичиж намайг сайн хүн гэх мэтээр магт” гэсэн байдаг юм билээ” гэв.