Капитал банк татан буугдсантай холбогдуулан тус банкаар дамжуулан өндөр настны тэтгэвэр авагч нарын мөнгийг ХААН банкаар дамжуулан олгох болсныг НДЕГ-аас мэдэгдлээ.
ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье.
Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР