Монгол улсын Гавьяат тамирчин, Мэргэжлийн боксын “King Tug” хочит Нямбаярын Төгсцогтийн мэргэжлийн ринг дэх ээлжит тулаан ирэх тавдугаар сард хийхээр товлогдоод байсан хэдий ч тодорхойгүй шалтгаанаар тов нь хойшилжээ.
Тэрээр хамгийн сүүлд нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57,2 кг-ийн дэлхийн аваргын төлөө төлөө Доминиканы боксчин Клаудио Марреротой тулалдан ялж IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.
Мэргэжлийн рингэд 11 удаа тоглож хожигдол амсаагүй байгаа түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.