Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүнтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт Испаний “Барселона” болон Английн “Ливерпүүл” багуудын хооронд өнгөрсөн шөнө явагдлаа.
Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолтонд талбайн эзэд 3:0-ийн харьцаатай хожсон байна. Тоглолт эхэлснээс хойш 26 дахь минутанд Л.Суарез тоглолтын онооны харьцааг нээсэн бол Аргентин тоглогч Л.Месси 75, 82 дахь минутанд дабль хийж эхний тоглолтонд ялалт байгуулжээ.
Хоёр багийн хариу тоглолт долоо хоногийн дараа “Ливерпүүл”-ийн талбайд болох юм. Тэд өөрийн талбайдаа гурван гоолыг нөхөх хүндхэн даалгавартай тоглоно.