УИХ-ын гишүүн асан Д.Арвин өнөөдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.
Д.Арвин нь 2000-2016 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ.
Талийгаачийн үр хүүхэд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан байх болтугай.