Засгийн газрын өнөөдөр /2019.06.19/-ийн хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилсон байна. Б.Ганбат нь энэхүү албанд томилогдохоосоо өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сард энэхүү албанд томилогдоод байсан юм
Түүний өмнө энэхүү албыг хашиж байсан Г.Баясгалан нь Үндсэн Хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан, уг албан тушаал эзэнгүй үлдээд байсан юм. Шинээр томилогдсон үүрэг гүйцэтгэгчийн материалыг холбогдох байгууллагууд нь шалгаж, томилоход ямар нэгэн асуудалгүй гэх хариу ирүүлбэл түүнийг цаг алдалгүй шуурхай томилох бололтой.
Хэрэв Б.Ганбатыг ЗГХЭГ-ын дэд даргын албанд томилох юм бол түүний хашиж байсан алба эзгүйрэх бөгөөд энэхүү албанд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Батбаатарыг томилно гэсэн мэдээлэл тархаад байгаа юм.