Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм тариаг их хэмжээгээр Монгол улсад нэвтрүүлэхийг завджээ. Уг эм, тарианы хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн байсан бөгөөд 16 нэр төрлийн тариа 5175 ампул, 2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, тосон түрхлэг, гурван төрлийн 1000 таблетка эм, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалкон байжээ.
Уг гэмт хэргийн чанартай зөрчлийг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна.