Шинэ намын дарга Ж.Батзандан нар Улсын дээд шүүхэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах шаардлага хүргүүллээ.
Тэдний зүгээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчиж, тэдгээр хүмүүсийг эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээлгэсэн хэмээн үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Түр хорооны судалгааны явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой. Тэднийг эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй” хэмээн хэллээ.
Тиймээс тэднийг суллах түүний саналыг дэмжсэн гэх 46 мянган иргэний гарын үсэг бүхий шаардлагын бичгийг хүргүүлж байгаа юм.