Энэ үгийг Монгол Улсад
зохиогдсон 11 дэх удаагийн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцсон гадаадын
зочид төлөөлөгчид хэлсэн юм. Ер нь өнгөрсөн өдрүүд Монгол Улсыг дэлхийд бүрэн утгаар нь таниулах шиг боллоо. Гадаадын зочид төлөөлөгчдөөс өгсүүлээд жирийн иргэд, жуулчид Монголын дахин давтагдашгүй соёлыг гайхан шагшрав.
Наадмын нээлт үзсэн гадаадын жуулчид \”Олимпийн нээлтээс дутахгүй сайхан боллоо\” гэдгийг онцолж, 40 гаруй улсаар аялахдаа Монгол шиг тайван, амар амгалан орон үзсэнгүй, Би Монголд амьдармаар байна гэж \”эрх чөлөөний орон\”-ы иргэд ч хүртэл хэлэв. Өнгөрсөн жил хагасын хугацаанд Монгол түмний чихэнд хоногшсон АСЕМ буюу Ази-Европын уулзалт /Asia-Europe Meeting=ASEM/ нь дэлхийн хамгийн том,
хамгийн олон хүн амтай, хамгийн олон улс оршдог Ази, Европ хэмээх хоёр тивийг
холбосон ихээхэн чухал уулзалт бөгөөд энэхүү уулзалтыг Монгол Улс тун
амжилттай зохион байгуулснаараа дэлхийн удирдагчдаас сайшаал, магтаалын үгийг
харамгүй сонсч байна.
АСЕМ хэмээх Ази-Европын энэхүү нэгдэл нь нийтдээ 53
гишүүнтэйгээс 51 нь улс, хоёр нь бүс нутгийн байгууллага юм. Тодруулбал, АСЕМ-д
багтдаг Европын Холбоо, АСЕАН /Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг/ нь бүс
нутагтаа тэргүүлэгч, дэлхийд нөлөөтэй байгууллагууд юм. Тэгвэл Европын
Холбоог төлөөлж Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын
Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар Монгол Улсад зохиогдсон АСЕМ-ын уулзалтад оролцсон юм.
Дээр дурдсанчлан 51 гишүүн оронтой АСЕМ-ын
уулзалт хоёр жилд нэг удаа зохиогддог юм. Тиймээс энэ уулзалт нь зохион
байгуулж буй гишүүн орнуудын хувьд, Монгол Улсын хувьд ч ялгаагүй 100 жилд ганц
тохиох үйл явдал байдаг юм. АСЕМ-ын хүрээнд нийтдээ 9 уулзалт болдгоос хамгийн
том нь \”Дээд хэмжээний уулзалт” байдаг бөгөөд энэхүү уулзалтад гишүүн орнуудын
Төр, Засгийн тэргүүн нар болон бүс нутгийн байгууллагуудын удирдлагууд оролцдог
юм. Монгол Улсад зохиогдсон АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалт манайхаас
шалтгаалах нэг ч дутагдалтай зүйлгүй төгс болсон. Гэхдээ уулзалтын үеэр Францын
Ницца хотод 100 орчим хүний аминд хүрсэн террорист ажиллагаа болж, Туркт мөн
100 орчим хүний амь насыг авч одсон цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэсэн
оролдлого гарсан нь зарим удирдагчдыг уулзалтын дундаас нутаг буцах шалтгаан
болсон юм. Хэдий тийм ч Монгол Улс АСЕМ-ын уулзалт амжилттай зохион байгуулж, Монгол
Улс өөрийгөө дэлхийд бүрэн утгаар нь таниулж чадлаа. Үүнийг ч гадаадын хэвлэлүүд онцолж байна.
Хамгийн гол нь, дэлхийн
удирдагчид Монголын соёл, зан заншил, дахин давтагдашгүй дүр төрхийг бүрэн
утгаар нь таньж мэдэж басхүү хүлээн зөвшөөрсөн үйл явдал болж өнгөрлөө. Дор
бүрнээ гайхан шагшрах дэлхийн удирдагчид Монгол хэмээх Ази тивийн зүрхэнд орших
өөрсдийн гэсэн ёс заншилтай, эртний түүхтэй ард түмэн энэ дэлхийн юугаар ч
орлуулашгүй бас нэгэн өнгө төрх нь юм гэдгийг ухаарлаа. АСЕМ-ын ач тус, үр
өгөөж маш их бөгөөд тун удахгүй үр шимийг бид хүртээд эхэлнэ. Гэхдээ дан ганц
материаллаг зүйлээс илүү Монгол Улсын гадаад нэр хүнд, түүний дагасан тусгаар
тогтнол хэмээх үнэт зүйлээ олон улсаар дахин хүлээн зөвшөөрүүлж чадсан нь
бидний амжилт. Магадгүй ийм том уулзалт Их Монгол Улсын үед зохиогдож байсан
олон хаад ноёд оролцсон Их Хуралдайгаас хойш 800 жилийн дараа Монгол Улсад
зохиогдож байгаа байх.
Нөгөө талаас АСЕМ-ын уулзалт 2020 онд Хөлбөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2050 онд Зуны олимпийн наадам эх орондоо
зохиохоор төлөвлөж, түүнийгээ Европын холбогдох удирдлагуудад танилцуулж явсан
Монгол Улсыг иймэрхүү том хэмжээний арга хэмжээ зохион байгуулах чадвартай
гэдгийг хангалттай нотлон харуулсан үйл явдал болсон юм.
1996 оноос хойш 10
удаа зохиогдоод буй АСЕМ-ын Дээд хэмжээний 10 уулзалтыг зохион байгуулсан улс
орнуудтай нь хамт \”бут цохиж”, соёл, ёс заншил, байгалийн онгон төрхөөрөө
гайхагдаж, дэлхийн удирдагчдаас хамгийн сайхан нь Монголынх байлаа гэдэг үгийг сонсч чадсан юм чинь яагаад Хөлбөмбөгийн ДАШТ цаашлаад Олимпийн наадмуудаас
хамгийн сайхан нь Монголынх байлаа гэдэг үгийг сонсч болохгүй гэж. Амны билгээс ашдын билиг. АСЕМ-ын уулзалтаас…