Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор Урианхай сурын харваагаар өнгөрөгч бямба гаригт эхэлсэн билээ.
Энэ жилийн Урианхай сурын харваанд 178 харваач цэц мэргэнээ сорьсоноос:
1. Ховд аймаг, Мөнххайрхан сумын харьяат, улсын мэргэн, спортын мастер Ц.Батзориг 25 оноогоор тэргүүллээ. Тэрбээр 2013 онд 30 сум харваснаа 30 онож, дээд амжилт тогтоосон юм.
2. Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл
3. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат З.Ариунбат шинээр спортын мастер цолны болзол хангав.
4. Завхан аймгийн Тэс сумын харьяат улсын мэргэн Б.Хатансайхан.
5. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, спортын мастер Б.Батбаатар нар эхний таван байранд шалгарлаа.
Энэхүү харваанд түрүүлсэн Улсын мэргэн Ц.Батзориг нь ийнхүү Урианхай сурын хошой мэргэн болж байгаа юм. Урианхай харвааны хамгийн залуу тамирчин нь 16 настай Ц.Цэндбазар бөгөөд энэ удаагийн баяр наадмаар спортын дэд мастер цол хүртлээ.