БНСУ-ын “Ашиана Эйрланс” агаарын тээвэрлэгч компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр /2019.7.09/ 23:50 цагт газардлаа. “Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн иржээ.
Тус компани нь A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр нисэлэг үйлдэх бөгөөд долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба гаригуудад нислэг үйлдэх юм.
Ийнхүү Сөүл-Улаанбаатарын чиглэлд дахин нэг компани нислэг үйлдэж эхэлсэнээр зах зээлийн өрсөлдөөн бий болж иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, тасалбарын үнэ буурах зэрэг олон ач холбогдолтой юм.
1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох “Ашиана Эйрлайнс” нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгдсэн билээ.