Баяр Наадмын дараахан бахдам сайхан мэдээ сонслоо. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олны зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяны эхний үр дүн гарч сүүлийн сарын байдлаар замын нөхцөл байдал хэдий хүнд, орон нутгийн замын ачаалал ихэссэн байгаа хэдий ч улсын хэмжээгээр
-Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувь
-Нас барсан хүний тоо 11.7 хувь
-Гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувь тус тус буурчээ.
Болзошгүй аюул осолд өртөж гэмтэж бэртэж магадгүй амь насаа ч алдаж мэдэх байсан өч төчнөөн хүмүүсийн өмнөөс энэ гайхалтай үр дүнтэй чухал аяныг зохион байгуулсан болон дэмжиж оролцсон байгууллага хувь хүмүүс та бүхэнд талархал илэрхийлж мэхийн ёслоё. Бидэнд ахиад илүү боломж бий.
Намар болтол хамтдаа бүр их хичээгээд нам дараад авах юмсан.