Даваа гаргийн орой Сөүл хотын Гандун дүүргийн авто зам гэнэт цөмөрч, мотоциклтой явж байсан иргэн нүхэнд унасан.
Мөн зам цөмөрхийн өмнөхөн нүхэн дээгүүр амжиж гарсан автомашины жолооч бэртсэн.
Аврах ажиллагааны дүнд өчигдөр буюу мягмар гарагт тус иргэний цогцсыг олсон гэж Онцгой байдлын алба мэдээлжээ.
30 гаруй насны эрэгтэйг орон нутгийн цагаар өглөөний 11 цагийн үед 50 метрийн гүнээс олоход зүрх нь зогссон байсан гэв.
Шөнийн 01.37 цагт тус иргэний гар утсыг олсон бөгөөд хоёр цагийн дараа мотоциклийг нь олсон байна.
Албаныхан урьдчилсан байдлаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Эх сурвалж: The Korea Times