Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны X удаагийн наадам өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Тус наадмын 1024 бөхийн барилдаанд Зүүн Үзэмчин хошууны аварга Баярбаатар 10 даван түрүүлж, Зүүн Үзэмчин хошууны Батжаргал үзүүрлэлээ. Дашрамд дуулгахад аварга Баярбаатар маань 1024 бөхийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүлж байгаа юм. Харин Батжаргал өвдөг шороодсоноор 1024 бөхийн барилдаан 3 дахь удаагаа түрүүлэх боломжоо алдлаа.
Эх сурвалж: Solongonews.mn