Олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр
Чингисийн талбайд 11:30 цагт болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, Олимпын медальтнууд, Олимпд оролцох ҮШБ-ийн тамирчид, дасгалжуулагчид оролцох юм байна.