Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцав.
Тэрээр:
– Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах
– Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх
– Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажил, хяналт шалгалтын талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчилах ажлаа сайжруулах
– Нийт албан хаагчид ажилдаа дүгнэлт хийж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлэх зэргийг үүрэг, чиглэл болгосон байна.