Сибирт дэгдсэн түймрээс улмаас ОХУ-ын зарим газар нутгуудад онцгой байдал зарлаад байгаа билээ. Өнгөрөгч даваа гаригт 3.5 сая га газар нутаг бүхий ой мод шатсан хэмээн мэдэгдэж байсан бол хамгийн сүүлийн мэдээгээр энэ тоо 12 сая га болтлоо нэмэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүн сүүлийн хоёр өдөрт 113,000 га талбайг хамарсан 84 түймрийн голомтыг унтраасан болохыг тус яамнаас мэдэгдсэн юм.
Тус мэдэгдэлд “Оросын Батлан хамгаалах яамны нисэх хүчин сүүлийн хоёр өдөрт Эрхүү, Красноярскийн нутаг дэвсгэрт гарсан 84 түймрийн голомтыг унтраасан. Энэ үйл ажиллагаанд 9,000 мянган хүн, 2,800 машин техник ажиллаж байгаа юм.
Ил-76 онгоцны бүрэлдэхүүн 34 удаагийн нислэгээр 1,400 тонн, Ми-8 цэргийн нисдэг тэрэг 550 тонн усыг түймрийн голомтуудад цацсан байна. Ийм арга хэмжээ авснаар түймрийн тархалт саарч, хотуудын араарын бохирдол багасаж, бүс нутаг дахь хүрээлэн буй орчны нөхцөлийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэжээ.
Ойн түймрийн улмаас одоогоор Эрхүү, Красноярскийн нутаг дэвсгэр болон Буриад, Якутскын зарим хэсгээр онц байдал зарлаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд туслах боломжтойгоо ч мэдэгдсэн билээ.