Шотландын иргэн Жесси Галлан өдгөө 110 настай. Тэрбээр урт наслалтынхаа нууцыг овъёосны агшаамалтай холбон тайлбарладаг. Жесси \”Миний урт насалж байгаа нь эрчүүдээс хол байсантай холбоотой гэж боддог. Эрчүүдтэй хамт байхад зовлон, бэрхшээл гарч ирдэг. Гэхдээ мэдээж байнга дасгал сургуулилт хийж, овъёосны агшаамал иддэгтэй холбоотой байх\” хэмээн ярьжээ.
Мөн Мексикийн 127 настай иргэн байнга шоколад иддэг учраас урт удаан, аз жаргалтай амьдардаг хэмээн ярьж байв. Түүний бүх шүд нь эрүүл бөгөөд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний шинж огтхон ч илрээгүй гэнэ.
эх сурвалж: zunsongolt.mn