Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан “Халхын голын дайн-80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын ӨБХ-ын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа бөгөөд гадаад, дотоодын 80 гаруй зочин оролцож, илтгэл тавьж байна.
“Халхын голын дайн-80” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халхгол сумын Ялалт музей санаачилан зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймагт Зохион байгуулах хороо, Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Ялалт музей хамтран зохион байгуулж байгаа аж.