Бразилын Рио-де-Жанейро хотод болох зуны олимпийн наадамд оролцох тамирчдын байрлах олимпийн тосгон өчигдөр үүдээ нээлээ. Олимпийн тосгонд 11000 тамирчин, 6000 дасгалжуулагч байрлах бөгөөд тэд нарт зориулан 450 мянган бэлгэвч бэлджээ. Тамирчин тус бүрт 42 ширхэг бэлгэвч оногдож байгаа аж.
Эдгээр бэлгэвчийг зочид буудлын хүлээн авах дээр байршуулах ба хэн дуртай хүссэн тамирчин нь авах боломжтой гэнэ.
Олимпийн наадмын үеэр тамирчдад бэлгэвч тараах нь энгийн үзэгдэл юм. Лондонгийн олимпийн үеэр 150 мянган, Сочигийн олимпийн наадмын үеэр 100 мянган бэлгэвч тарааж байжээ.
Гэвч энэ жил Бразил улсад Зика вирусийн халдвар тархаж буй нь тамирчдад тараах бэлгэвчийн тоог нэмэхэд хүргэжээ. Тархины саажилт, ургийн толгойн гажиг үүсгэдэг нь тогтоогдсон Зика вирусийн халдвар бэлгийн замаар дамжсан тохиолдол олон бүртгэгдсэн юм. Иймээс олимпод оролцох тамирчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд зохион байгуулагчдын зүгээс янз бүрийн арга хэмжээ авч байна.