Кристиан Роналдо модель бүсгүйтэй болзож эхэлжээ

329 2017/01/12 0

2016 оны шилдэг тоглогч, санал асуулгаар шилдэг 50 хөлбөмбөгчдийн нэг болсон тамирчин бол Кристиан Роналдо. Түүний шагналын талаар та бүхэн аль хэдийнээ мэдсэн байх. Мөн тэрээр загвар өмсөгч Жоржина Родригестэй албан ёсоор болзож эхэлсэн байна. Тэдний харилцааны талаар зөвхөн цуурхал төдий л яригдаж байсан бөгөөд Диснейлэндэд хамт тоглосон гэх яриа ч гарч байсан юм. Роналдо өөрийн хүү Криштиано Жр-тай хамт шагнал гардуулах ёслолд оролцсон бөгөөд шинэ найз бүсгүйгээ ч мөн дагуулан очсон байна. Хамтдаа ногоон хивсний ёслолд оролцсон нь сэтгүүлчдийг ч, түүний шүтэн бишрэгчдийг ч багагүй цочролд оруулаад амжсан гэнэ. Гэхдээ энэ нь тэдний олон нийтийн өмнө ил гарч байгаа анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Парисын үйл ажиллагаанд хамтдаа ирсэн ба Dolce & Gabbana-ийн үйл ажиллагаан дээр анх танилцсан гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 
Испанийн модель бүсгүй анх бүжигчний чиглэлээр сурч байсан бөгөөд, удалгүй Английн Лондон хотноо моделийн чиглэлээр сурч тэндээ карьерээ эхлүүлсэн аж. Ийнхүү тэд өөрсдийн харилцаагаа албан ёсоор олон нийтэд мэдээллээ.

Үндэстэн агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?