Н.Номтойбаяр:65-тайдаа тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэвэр авна

22455 2017/04/16 28

 

Тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэх хуулийн төслийг УИХ-аас батлаад байна. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас дээрх зохицуулалтын талаар тодрууллаа.

-УИХ-аас 65 насандаа тэтгэвэрт гарах хуулийг баталлаа, энэ цаг үе нь мөн үү?

-Тэтгэвэрт гарах нас жил бүр хагас жилээр буюу зургаан сараар нэмэгдэнэ.

Тэтгэврийн сан маш их хэмжээний алдагдалтай байгаа. Зөвхөн 2017 онд гэхэд 587.3 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгон өгч байна. НДШ төлж байгаа ажиллах хүчин нь тэтгэвэр авагчаасаа их байгаа боловч хямралд орсон. Яагаад ийм байдалд орсон бэ гэвэл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр даадаг, 2007 оноос өмнө НДШ-ийн хувь хэмжээ 19 байсан. Үүний 50 хувийг ажил олгогч, 50 хувийг даатгуулагч төлдөг. Гэтэл 2007 онд НДШ –ийн хувь хэмжээг бууруулаад 14 болгосон. Энэний ачааллыг өндөр насны тэтгэврийн даатгалын сан даахгүй байна. Ийм байдлаар үргэлжилбэл гурван жилийн дараа тэтгэврийн даатгалын сан 1 их наяд төгрөгийн хасах баланстай гарна. Цоорхойг нь төсвөөс нөхөх шаардлагатай болно. Тэгэхээр арга буюу тэтгэврийн насыг нэмэх шаардлага үүсэж байгаа.

Гэхдээ бид намрын чуулганаар Нийгмийн даатгалын сангийн багц хуулийг өргөн барина. Ирэх жилээс тэтгэвэрт гарах нас 60.6 жил болно. Тэгэхээр 60.6 жил болон түүнээс хойш тэтгэврээ тогтоолговол өндөр байх, түүнээс нааш тэтгэврээ тогтоолговол өнөөдрийн төвшиндөө тэтгэврээ авдаг байхаар сонголтыг дээрх хуулийн зохицуулалтаар иргэдэд олгоно.

Хувь хүмүүсийн ажиллах сонголтыг эдийн засгийн аргаар өдөөж өгөх. Монголын ахмадын холбоотой хамтраад судалгаа хийлээ. 67.5 хувь нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонирхолтой байна гэж гарсан.

Наана тэтгэвэртээ гарах эрхийг нь нээлттэй байлгаад босгоос хойш тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг олгоно.

-Дундаж наслалт уртассан гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ хөгжилтэй орны түвшинд хүртэл өдий л байх шиг?

-УИХ-аас шийдвэр гаргангуут маргааш нь 65 насандаа тэтгэвэрт гарахгүй. Тэтгэврийн нас жилд зургаан сараар нэмэгдсээр 2038 он хүрэхэд 65 насанд хүрч тэтгэвэрт гарахаар зохицуулалт хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонголттой болгохоор эрх нь илүү нээлттэй болно, албадахгүй.

2016 онд Үндэсний статистикийн хороо эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас хойших дундаж тэтгэвэр авалтын хугацааг тооцож гаргасан байгаа. Эрэгтэй нь 16 жил, эмэгтэй нь 24 жил тэтгэвэр авч байна.

Эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 насалж байгаа. Ийм байтал яагаад дундаж нас 65, 67 той гардаг вэ гэхээр эхний эндэгдэл, нас баралтыг тооцдог учраас багаар гарч байгаа юм.

Ер нь тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг багасгая гэвэл эрэгтэй хүн нь 19.4 хувийн эмэгтэй хүн 26 хувийн шимтгэл төлж байж, ачааллыг бууруулах шаардлага гарч байгаа.

Онцлоод нэг зүйлийг хэлэхэд хүнд болон хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн хувьд тэтгэврийн нас нь одоогийнхоор хадгалагдана.

-Хуулийн хэрэгжих хугацаа хэзээнээс билээ?

-2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ.

-2018 оны хоёрдугаар сард тэтгэвэртээ гарах байсан иргэн батлагдсан хуулийн хүрээнд зургаан сарын дараа буюу 2018 оны есдүгээр сард тэтгэвэртээ гарна гэж ойлгож болох уу?

-Зөв.

-Хүүхдийн мөнгийг хасаад өөрсдийн төсвөө нэмлээ гэдэг шүүмжлэл гарч байна?

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айл өрхийн 521907 хүүхдэд олгогдоно. Өмнө нь амьжиргааны төвшин тогтоох судалгаа худал гарсан байсан, үүнийг цэгцэлснээр хүүхдийн мөнгө зорилтот төвшиндөө очино.

Үүнээс цааш яах вэ гэхээр яам, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдтэй хамтраад хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдэл байгаа гэж харж судалж эхэлж байгаа.

-Бэлэн мөнгөний хамрагдалтад орохгүй хүүхдүүд бүгд орхигдох уу?

-Хүүхдийн мөнгө олгохгүй орхигдох асуудал байхгүй. Бэлэн мөнгөнд хамрагдахгүй хүүхдийн хувьд хуримтлал үүсгэж, 2019 онд төлье гэж байна. Энэ жилийн 161.5 тэрбум бол хэвээрээ үргэлжилнэ. Хууль батлагдлаа гээд шууд хэрэгжих биш, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хууль хэрэгжих учраас орхигдох асуудал байхгүй.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Daapalj bna
  • 2017/04/16 13:37
Daapaalj baina daa
  • Зочин
  • 2017/04/16 16:36
Үхэн үхэн үхтэлээ даатгалаа төл,
Үр шимийг нь хүртэж амжилгүй үхэцгээ гээд шулуухан хэлчихээч.
  • Irhen
  • 2017/04/16 17:58
Гуц оо. Хол очиж гуц. 65тай гарахаар илүү тэтгэвэр авна гэж юу гуцаад байгаам бээ? Хэдтэй ч гарсан авах ёстой тэтгэврээ л авах ёстой. Дур зоргоороо өөрсдийнхөө санаанд тааруулж худлаа аргачлал зохиохоо боль! Хэдэн цаас ахиу авна гэж албан байгууллагадаа ад болж ,ажилгүй лааз өшиглөж 65 хүртлээ хувиараа даатгал төлөх чадамж тэтгэврийн насныханд байх уу? Ттэртэй тэргүй 55, 60 хүрээд л хөөгдөнө шүү дээ. 65 хүртлээ яаж амьдрахын ?

Тэтгэврийн насныхныг 65 хүртэл ажиллуулах ажлын байр хаана байгаан бээ? Даатгалд төлсөн мөнгийг нь идчихсэн улс ажлын байраар хангалаа юу??
  • Зочин
  • 2017/04/16 18:16
65 наснаас хойш хэдэн жил амьдарч чадна гэж тэтгэвэрээ тооцох юм. Элийрсэн балайрсан Нохойбаяр л 65 наснаас хойш тэтгэвэрээ авч амьд явж чадах биз. Ажил хийхэд нас зааж байхад хаана хэн тэтгэвэрийн насны хүнийг ажилд авах юм. Тэгвэл Нохойбаярын хувийн компани 55 -аас дээш насны олон хүмүүсийг ажлуулж дэлхийд байхгүй дээд амжилт тогтоож алах вий дээ.
  • Иргэн
  • 2017/04/16 18:40
Хэлэх үгээ хүнээр бэлдүүлдэг дарах кнопоо хүнээр даруулдаг ,ажлаа таслаад гадаад дотоодод тэнэж явдаг,хийх ажлаа хийдэггүй,хоосон сандалтай байдаг,залуу үедээ зайгаа тавьж өгдөггүй та нар л өөрсдөө жаран тав байтугай далан долоо хүрчихээд сандал ширээтэйгээ зууралдаж байдгаараа өөрсөндөө зориулаад гаргасан хууль юм биш үү Даанч гомдмоор юм хэлэх чүг олдохгүй байна

Яаж ч бодоод хүлээж авч чадахгүй байна Уг нь та нараас авах гээгүй шдээ Насаараа татвараа төлж шударга хөдөлмөрлөж,ирсэн юмсан.Чойжилсүрэн та хоёр уг нь улсаас идэж уусан хөрөнгө чинь бараг Монголыг хямралаас гаргачих юм биш үү Их л баян хүмүүс гээ биздээ Даан ч та нар чадахгүй л дээ
  • mongol
  • 2017/04/16 18:59
монгол 60тай хүмүүс хөдөлмөрийн бүтээмж эрс муудсан байдаг шүү дээ, тэтгэвэрт гаргаад өндөр тэтгэвэр өгч тайван байлгаад , залуу хүмүүсээ ажлын байртай болгох хэрэгтэй шүү дээ
  • Mongoloo avray
  • 2017/04/16 19:37
Ed nar arai dendej bn mongolchuud bid nariin bosoh tsag boljee baychuudiig nuhchin darj ih tseverlegee hiie
  • zochin
  • 2017/04/16 20:25
65 huniig hen ajilluulah ve монгол хуний дундаж нас хэд вэ 40настай хунийг ажилд авахгуй байгааг чи мэдэх уу
  • ман
  • 2017/04/16 20:36
МАНд саналаа өгсөндөө үнэндээ харамсаж байна.
  • Sumanbayar
  • 2017/04/16 21:34
50 tai dahiad 15 jil tolno . Bi chadahgui n.
  • 1976
  • 2017/04/16 23:48
tetgevertee suuj chadalgyi naan n todorhoi bolchiishd ternii orond bankind hiij bval uldeh ur huuhded min byren bytneeree uldeh yumdaa
  • b
  • 2017/04/17 11:26
Үхэн үхэн үхтэлээ даатгалаа төл,
Үр шимийг нь хүртэж амжилгүй үхэцгээ гээд шулуухан хэлчихээч.
  • зочин
  • 2017/04/17 13:25
Номтойбаяр сайдаа та өнөөдөр их мундаг зүйл хийж байгаа юм шиг царайлаад хэрэггүй. Судалгаа авсан ч гэх шиг битгий худлаа ярь. Тэтгэвэрийн насаа нэмж суухын оронд хүүхдийн сургууль цэцэрлэг эмнэлэгт анхаарлаа хандуулаач.Гадагшаа харийн нутагт боолын хөдөлмөр эрхэлж байгаа залуу үе ээ хараач. 19,20 настай залуус харь орныг зориод хэдэн жил зорисноо биелүүлээд амьдаралаа одоо боллоо гээд ирж байхад нь монголын нийгэм хүлээж авч байна уу?
Манай энэ улс төрч нар мөнхийн энэ суудал дээрээ байх юм шиг сонин хүмүүс. өөрсдөө наад насан дээрээ очихгүй юм шиг амьдралгүй зүйл ярихийн. Хэн нь аль улс төрч нь тэтгэврийн нас нь тулчааад ийм хууль санаачлаад байгааг мэдмээр байна. 53, 54 настай төрийн албан хаагч нарыг ажлаас халж тэтгэвэрийн өгөхгүй байж ийм тэнэг хууль батлахаасаа ичээч. Өөрийг чинь бурхан тэнгэр шийтгэж өгөх байлгүй дэ.
Монголын ард түмэн сонгуулийн үеэр зөв сонголтуудаа хийх хэрэгтэй байна. Ийм хүмүүсийг сонгоод өөрсдөөл хохироод байна ш дээ. Одоогийн төрийн албан дээр нэрээ бичиг үсэг нь тайлагдсан хүмүүс байна уу? Бүгд л нэг хар амбаар унаад том том дуугараад татвараа нэмээл, тэтгэвэрийн насаа нэмээл, дарга гишүүдийн тоог нэмээл , өрөө нэмээл, гишүүдийн данс и нэмэгдээл, амиа хорлолт нь нэмэгдээл ямар нийгэмд атьдраад байна вэ?
  • Сонгуулийн амлалт
  • 2017/04/17 13:45
МАН сонгуулиар 65 суудал авахдаа тэтгэвэрийн нас нэмэхгүй, татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Одоо болохоор МАНАН бүлэглэлийн идсэн мөнгийг энгийн иргэд бид ТЭТГЭВЭРТ гарахгүйгээр сульдаж унатлаа хөдөрмөр хийж төлөх хууль баталлаа. Үнэхээр засаг төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна.
  • өвгөн
  • 2017/04/17 14:14
Муу өгөр толгой минь өөрөө 65 тай даа өндөр тэтгэвэрээ ав.
  • zochin
  • 2017/04/17 15:10
neriin dans dahi mungu minii l mungu sh dee ug ni tsalingaasaa tsaash ni hiij bgaa . neriin dansand maani hed bgaagaa shalgadag bmaar bna . ur huuhdedee ubluulmeer bna.busad uls oron ugch shiidej bhad manaih avch shiideh iumaa.65 hurtelee hedii ih iig hurimtluulsan bh bilee bid neriin dansandaa . tetgevert garahad ni tootsood ugdug bol yamar idevhtei bh bolo. tetgevert garah hurtel uls erguulj bga bizdee bidnii munguug.....
  • Саран
  • 2017/04/17 17:21
40 нас хүрсэн хүнийг ажилд авах газар бараг олдохгүй байгааг эрхэм та мэдэх үү 50 60 гарсан хүнийг хэн авч ажиллуулах вэ Монгол эрэгтэй хүний дундаж нас 65 гээд л тоо явдаг Тэгэхээр үхэх хүртлээ мөнгө төл гэсэн үг үү Тэтгэвэр гэдэг чинь хэнд хэрэгтэй мөнгө юм бэ Төрийн түшээдийн тэтгэврийн санд байгаа мөнгийг эргүүлж идэхэд зориулсан мөнгө гэж ойлговол болох уу
  • 96
  • 2017/04/18 10:47
yaj 50 hureh ve gej bhad yuni chin 65 vee bayaraa, hugshuun, mani n ert garmaar bnaa, tehuu pls, mani 65 hurvel onig shaah geed bnaaa, umdunduu sheegeed, ayagui bol baagaad, za estoi koni shaanaa shde hahahahaha, bitgii tegj tamla l daa saidaaaaaaaaaaaa
  • зочин
  • 2017/04/18 19:07
юугаа яриад байгаа юм бол доо. Өндөр тэтгэвэр тогтоолгоно ч гэх шиг. Үхсэн хүнд тэтгэвэр олгодог хамтын тэтгэврийн даатгалаа батал. 65 настай хүн хэдэн жил жаргах юм. балайрах юм малнууд
  • Mongol
  • 2017/04/19 06:14
Arai densej baina iim teneg yum yaraad suuj baidag hun baina geheer. Dundaj naslalt 76 gene uu. Mongold 60 gej baigaa l bol ikh l ondor baigaaa. Hotiin heden humuus l 60 aas deesh garch baina bolimoor yum 55 aas deesh nastai huniig avdag ajil baina uu mun ajlaas huuguud gargaj baigaa bizdee gargakhaaa bas argagui buun ovchin yaraad ajliin chadamj muudsan baidag
  • иргэн
  • 2017/04/19 08:42
Чи энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө өөрөө нөгөө ертөнцөд байх болов уу даа
  • Монгол
  • 2017/04/19 09:20
Залуучууд нь гадаад ажиллаад оронд НД төлдөггүй Хятадуудыг ажиллуулаад байхаа манайд яаж НД-ын сан зузаарах вэ дээ. Энэ Номтой баяр ядаж өөрийн компанидаа Хятадууд ажиллууллахаа болиод .....
НД-ын санд төрөөс их татаас өгч байна ч гэх шиг. Сангийн мөнгийг нь өөрсдөө засагт авч хэрэглэчихээд элийрээд байх юм. Тэр сан чинь байрших газраа байршаад хүүгээр өсөөд инфилиацид идэгдэхгүй бас ч гэж танагтай байх байсан болов уу . . . Хэнгэргийн дохиур С.Эрдэнэ нь АН-ын дарга болоод тодроод байгааг бодод .... хэлэх ч үг алга дөө. Дээр дооргүй хөлөөрөө олгой хийж байгаа хэрэг байх даа.

МАН-ыг сонгосон ард түмэн ХОХИ ЧИНЬ ....,

АН-ыг сонгох тухай бодсон нь ч бас ялгаагүй ХОХИ ЧИНЬ болно.
  • Xandaa
  • 2017/04/19 09:52
яанаа 60 гарсан хүмүүс үнэхээр чадвар мууддаг юм байна лээ. Хий дэмий цалин авч залуучууддаа зай тавьж өгөхгүй хэцүү юм байна даа. тэгээд залуучууд ажилгүй гээд байдаг.
тэтгэвэрээ хүлээгээд цаг нөхцөөх л хэрэг гарах байх даа. Бодит амьдрал дээр харал даа 60 тай хүмүүс үнэхээр юм харахгүй компвютер ашиглаж чадахаа больж байна.
Энэ арай л бишээ
  • -
  • 2017/04/19 10:38
ИЙМ ТЭНЭГ ХҮМҮҮСИЙГ СОНГОСОН НЬ АРД ТҮМНИЙ АЛДАА БАЙВЧ АЛДААГАА ЗАСАХ НЬ ТИЙМ Ч ХЭЦҮҮ БИШ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ НӨХӨР МӨН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭЖ УУСАН ХҮНИЙ ҮР САД ТИЙМЭЭС ТОЛГОЙ НЬ МӨН Л БУРУУ АЖИЛЛАЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗ АРД ТҮМЭН МИНЬ . ОДОО УХААЛАГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХЫН ТУЛД ТА ӨЛСӨХ САНГАХ ЯДРАХ БҮҮР ҮХЛИЙГ Ч ҮЗЭЖ ЧАДАХ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БАЙЖ ХОЙЧ ҮЕДЭЭ ШУДРАГА ЁС, ҮНЭН АМЬДРАЛЫН АРГА, ГАЗАР ОРОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО ӨВЛҮҮЛЭХИЙН ТУЛД ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ . АРД ТҮМЭН МИНЬ ТЭМЦЭХ ЦАГ БОЛЖЭЭ
  • хэлэх ч үг алга
  • 2017/04/20 12:03
Номгүй,сагсуу,боловсролгүй,зодоонч,алтны компани нь ажилчдынхаа цалинг бүтэн жилээр өгдөггүй,ийм хүнээр маш хариуцлагатай ажиллах яамыг толгойлуулахаар иргэдэд ямар халтай байх нь ойлгомжтой,бидэнд эхнээсээ ирж л байна,цаашлаад юу ч болж мэднэ
  • 25686
  • 2017/04/26 09:40
13698321321

Жилд 6 сараар нэмэхээр 2027 оноос л 65 настай тэтгэвэрт гардаг болж б.на.2038 оноос гээд юу хуцаад байгаа тэнэг мал бэ.Ийм малыг сайд болгодог МАН сөнөх нь тодорхой.
  • Irgen
  • 2017/04/26 13:41
1. Mongol hunii nas bogino. ER 60 hureed tetgevertee garaad 1-2 jil bolood burhan boloh magadlal ondor.
2. 55 emegtei 60 tai er tei huniig ajild ni bailgaad baih alban gazar baihgyi. Hussen huseegyi ajilgyi bolno.Tetgever avahgyi ch halagdana.
3. Zaluuchuuddaa ajliin bairiig ni hurdan tavij ogohgyi bol ajilgyi zaluuchuud mongold mash ih.
4. Bagsh nar harvah zurh muudah zereg mergejliin ontslogoos hamaarch bye ni muuddag.

Яаж 55 хүрнээ гэж байхад юун 65 вэ. Албан газрууд хүссэн хүсээгүй ажилд авахгүй ш дээ. 5 жил тэтгэвэр ч үгүй цалин ч үгүй сууна гэсэн үг ш дээ. Залуучуудаа ажлын байртай болгоод, эртхэн гарсан нь байгууллагад ч, залуу хүндээ ч настай хүндээ ч хэрэгтэй байхад.
  • zochin
  • 2017/04/27 12:22
hamag mongiig ni ta nar muusain hoosolj idej uuchihaad yu yariad bgaa nusan buu ve. bid nar nasandaa l tetgevert garmaar bn. bidnii tetgever chn oron suuts ,mashin ch avch chadahgui mongo shuu . arai ch dee. ali boloh tetgever tetgemjee tanah bish , nemegduuleh talaar yarimaar yumaaa. ter offshorchdoos mongoo avaach eeee. avchiraach deeee
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?