Хөдөлмөрийн гэрээгээр залуусаа мордуулахдаа хойно нь үр хүүхэд нь үлддэгийг мартсаар байх уу

1862 2017/04/20 7

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооныхон гээд л хэдэн нөхөр энэ жилдээ багтаан Япон, Солонгос, Австрали зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүмүүсийг явуулна гээд л мэдээлж сууна. Гадны улс оронд өндөр цалинтай хууль ёсоор ажиллаж амьдрах сайхан л даа. Гэвч энд нэг л асуудал байдаг. Манай төрийн түшээд "гэрээгээр ажилчид явуулна. Бид тэр улстай тохиролцсон” гэж мэдээлж байх үедээ хэдэн хүүхэд эцэггүй, эхгүй өсч байгааг мартдаг бололтой. Эсвэл бүр мэддэггүй ч байж магадгүй. 

Өнөөдөр зөвхөн БНСУ-д л гэхэд 46 мянган Монголчууд амьдарч байна. Эдгээрийн хэд нь элэг бүтэн гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа бол. Мэдэх үү? Эсвэл гэрээгээр явуулсан хоёроос, гурван жилийн дараа гэртээ мөнгө өвөртлөөд ирэх гарцыг нь нээж өглөө гэж өөрсдийгөө өмгөөлөх үү.

Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллах сайхан. Гэвч үр хүүхэд, хань ижлээ орхиод шүд зуун гадны орныг зорьж байгаа залуусын хэд нь эргэж ирдэг бол. Хэдийнх нь гэр бүл элэг бүтэн байгаа бол... "Бие холдвол сэтгэл холддог” гэгчээр хоёр талд удаан амьдарсан хосууд нийлэхээсээ салж, тус тусын амьдралыг хөөхийг чухалчилж байна. Тооцоо, судалгаа хараад үзээрэй. Одоогоор олон залуусыг л гадагшаа хөдөлмөрийн гэрээгээр явуулж байвал өөрийгөө мундаг гэж бодож магадгүй л дээ. Эдгээр гишүүд. Гэвч та бүгдийн илгээсэн 10 залуу тутмын тал нь буцаж ирээд элэг бүтэн амьдарч чадаж байгаа юу. Үүнийг бодолцож, өгч буй мэдээлэлдээ дүгнэлт хийдэг болмоор байна. 

Мөн сайхан залуусаа гадагш илгээхдээ гэр бүлээр нь явуулдаг тохиролцоог цаад улсуудтайгаа хийдэг болмоор. Гурав сар ч бай тав жил ч бай. Хол байх хугацаа хоёр биеийг хагацуулж, хүүхэд өнчрүүлэх чухал нөлөө үзүүлсээр байна. Тиймээс хөдөлмөрийн гэрээгээр явуулахдаа үр хүүхэд, хань ижилтэй нь илгээх тухай л эхний ээлжинд боддог болмоор байх юм даа. Ямар та нөхдүүд шиг гадаад томилолт аваад ирж очоод байх боломж байх биш. Өнөөдөр санаж байна гэцгээсэн хосууд маргааш нь чамайг харахаас дургүй хүрцгээж байна гэх болно. Энэ бол удаан хугацаанд хол байснаас л үүдэлтэй. Тэгэхээр залуусаа илгээхдээ гэр бүлийг нь хамт явуулах талаар л ярилцдаг баймаар байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ялзарсан төр
  • 2017/04/21 09:45
Арчаагүй төртэй улс л иргэдээ боолын хөдөлмөрт илгээж, их ажил хийсэн болж ард түмнээ доромжлох юм даа. Авлигачдын АН, МАН аас л салах хэргэтэй
  • иргэн
  • 2017/04/21 11:28
энэ нэг шүд нь сийгсэн хөгшин авгай монгол залуусыг экспортлох тухай ярьж бодож суухын оронд эх оронд нь гэр бүлтэйгээ ажилтай орлоготой сайхан амьдруулах тухай юм сэтгээч ээ өөрийнхөө доодох шиг толгойтой амьтан бэ хэчнээн жил залуус маань харьд боолчлогдох вэ арчаагүй төр иргэдээ хяналтгүй гадагш гаргадаг бол арчаатай улсын нэг иргэн асуудалд ороход улс эх орон нь шийдэж байна ш дээ ийм тэнэг авгай нар гэртээ л солонгос сериал үзэж суувал таарна одоо болимоор юмаа үнэн дээ
  • Bataa
  • 2017/04/21 12:59
2uul 2uulaa Mongold ajil hiigeed bga murtuluu huuhdee 4.30 geed tsagtaa aw gej shahaad, eeljilen ajil tasalj baij huuhdee awch ba. Tegeheer 1 ni gadagshaa yawbal uldej bgaad ni bur l hund baij taarna. Baga angiin huuhedtei ail ajil hiihed hetsuu ba. eniig shiidej uguuchee.
  • njuty
  • 2017/04/22 18:30
энэ нэг шүд нь сийгсэн хөгшин авгай монгол залуусыг экспортлох тухай ярьж бодож суухын оронд эх оронд нь гэр бүлтэйгээ ажилтай орлоготой сайхан амьдруулах тухай юм сэтгээч ээ өөрийнхөө доодох шиг толгойтой амьтан бэ хэчнээн жил залуус маань харьд боолчлогдох вэ арчаагүй төр иргэдээ хяналтгүй гадагш гаргадаг бол арчаатай улсын нэг иргэн асуудалд ороход улс эх орон нь шийдэж байна ш дээ ийм тэнэг авгай нар гэртээ л солонгос сериал үзэж суувал таарна одоо болимоор юмаа үнэн дээ
  • Zochin
  • 2017/04/22 20:56
Ene sarangerel gej neg sda baina. Zaluusaa booliin xudulmurt yavuulj baigaa ni sauzan baigaa yum bxaa novsh dald oroosou archaagui xudal shaalruuruud
  • irgen
  • 2017/04/22 21:12
Mongoliin Tor ard tymnii mongiig zavshij baihiin orond oligtoi zalintai ajliin bairnuudaa gargaj eh ornoo hogjyyleh heregtei baimaar umdaa,eh orond chin hiih estoi mash ih ajil baihad hairan saihan zaluusaa booliin ajild yavuulj, hynii nutgiin byteen baiguulaltad ashigluulaad suuj baihdaa ichihgui, tegeed bas hodolmoriin geree geed yariad suuj baihdaa yahavdee, dendyy haramsmaar umaa,,,,Mongol uls , ard tymen eeljilj mongoliig unagaaj baigaa toriig zeverlej oorsdoo eh orondoo ezen bolj, byteen baiguulah heregtei,,,,,zaluuchuud neg hodloh zag bolson um bishyy. Gadnii orond zag aldaj amdralch ugui, ireeduin hyyhdyyd ni hench bish bolood duusch baina,,,,Holiin ireeduigee harj amdrah zag boljee …!!!!!!!!!!!!!!!!!!!
  • тог
  • 2017/04/23 16:17
ийм арчаагүй хүмүүсээр удирдуулахаар боолын боол болох байх

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?