Алтанбулагийн 64 айлын халаалтын асуудлыг шийдвэрлэв

6476 2017/10/19 0

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын 64 айлын халаалт, дулаанд шаардлагатай 52 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайн байруудад амьдарч байгаа айл, өрхүүд халаалтгүй байж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж, "Урсгал ус”, "Сэлэнгэ Энерго” зэрэг мэргэжлийн байгууллагад холбогдох арга хэмжээг шуурхай авч мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах чиглэл өглөө. Мөн Алтанбулаг сумын удирдлагуудад түлээ, нүүрсээ базаан уурын зуухныхаа тасралтгүй үйл ажиллагааг хангаж ямар нэг асуудал гаргалгүй ажиллуулах, дулааны шугам хоолой, айл өрхийн сантехникийн засвар үйлчилгээг мэргэжлийн хүнээр хийлгэх ёстойг анхааруулж, үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?