В.Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэв

239 2017/12/07 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ  Доод Новогород хотод болсон ГАЗ авто машин үйлдвэрийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгджээ. 

В.Путин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх тухайгаа мэдэгдэхэд тус үйлдвэрийн ажилчид алга нижигнүүлэн ташсан байна.

Тэрээр "Сонгуульд оролцох тухай байр суурийг минь та бүхэн халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлжээ.

Өмнө нь В.Путин "Оросын сайн дурын ажилтан 2017” шагнал гардуулах ёслол дээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх тухай асуултад хариулахдаа "Ямар ч хүний хувьд энэ бол маш хариуцлагатай шийдвэр. Зөвхөн ард  иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулж, улс орноо илүү хүчирхэг болгох хүсэл эрмэлзэлтэйгээс гадна хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн л ийм шийдвэр гаргах хэрэгтэй" гэж байсан юм. Мөн тэрбээр уг ёслолын ажиллагаанд оролцогчдоос "Үүнтэй холбоотойгоор надад нэг асуулт байна. Хэрвээ би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргавал та болон таны ойр дотныхон миний шийдвэрийг дэмжих үү?” гэж асуухад танхимд байсан хүмүүс нэгэн дуугаар "дэмжинэ” хэмээн хариулж байжээ.

В.Путины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 7-нд дуусах юм. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр төрийн тэргүүний албыг дахин зургаан  жил хаших юм. 
 
 
Ж.Бат
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?