Цалинтай ээж хөтөлбөрийн тэтгэмжийг гурван банкаар олгоно

626 2018/01/04 0

Цалинтай ээж хөтөлбөрт бүртгүүлэн хамрагдаж буй эхчүүдийн мөнгийг "Капитал”, "Хаан банк”, "Төрийн банк”-аар дамжуулан олгохоор болжээ. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй гэж албаны хүн мэдэгдсэн байна. Уг хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгоно. Харин бусад төрлийн тэтгэмжийг сар бүрийн 20-ноос олгохоор болж байгаа аж.

Урьдчилсан тооцоогоор 0-3 насны хүүхэдтэй 135 мянган эхэд нийт 81 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор улсын төсөвт суулгаж өгсөн. Харин өрх толгойлсон 16 500 эцэг, эхэд нийт 15.8 тэрбум, ихэр хүүхдийн мөнгийг жилд 1000 ихэр мэндэлдэг гэж тооцон 1.7 тэрбум, 2018 онд 98 мянган жирэмсэн эх байна гэж урьдчилан тооцсоны дүнд 43.7 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт суулгаж өгчээ.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?