Шинэ төрлийн үлэг гүрвэл бүртгэгджээ

5134 2018/01/25 0

 

ШУА-ийн эрдэмтэд өнгөрсөн 2017 онд хэд хэдэн шинэ нээлтүүд хийж, олон шинэ инновацийн бүтээгдэхүүн гаргажээ. Тухайлбал, Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ улам тэлж, гадаадад хэвлүүлсэн бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад есөн хувиар өссөн байна. ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг "Mongolian Journal of Chemistry” сэтгүүл олон улсын нээлттэй сэтгүүлүүдийн санд, АШУҮИС-иас эрхлэн хэвлүүлдэг "Central Asian Journal of Medical Sciences” сэтгүүл Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлийг индексжүүлэх байгууллагад тус тус бүртгэгджээ.

 

2017 онд ШУА-ийн эрдэмтэд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 170, эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (үүнээс гадаадад 227), эрдэм шинжилгээний илтгэл 939 (гадаадад 309), патент, технологийн заавар 9, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар 2, зураг, каталог 23-ыг тус тус гаргасан байна.

Харин бид монгол эрдэмтдийн инновацийн шинэ бүтээлүүдээс палентлогийн болон археологийн шинэ нээлтээс танилцуулъя.

Шар цав дахь үлэг гүрвэлийн мөр

Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий "Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, амжилттай хамтран ажиллаж байна.

 

Төгрөгийн ширээгээр овоглосон шинэ төрлийн үлэг гүрвэл бүртгэгджээ

Шар цаваас дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийн мөр олджээ

Шинэ төрлийн үлэг гүрвэл олов

Түүнчлэн Холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ олдворт хийсэн ясны морфологи судалгааны дүнд Aepyornithomimus tugrikinensis хэмээх шинэ төрөл, зүйг ангилан тогтоож, "Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл” хэмээх өгүүллийг манай судлаачид "Nature”-ийн "Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлэв.

Төгрөгийн ширээгээр овоглосон шинэ төрлийн үлэг гүрвэл бүртгэгджээ

Хүннүгийн он цагийг урагшлуулжээ

Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг урагшлуулсан "нээлт” хийсэн байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Г.Эрэгзэн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалыг анх 2013 онд археологийн авран хамгаалах судалгааны явцад илрүүлсэн байна. Тэнд газрын өнгөн хөрсөн дээр ил мэдэгдэх цагариг хэлбэрийн, чулуун дараастай 300 орчим хүннү булш бүртгэгджээ. 2016 оноос БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний Их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимтэй хамтран Чихэртийн зооны дурсгалт газарт археологийн малтлага хийж, булшны бүтэц зохион байгуулалтын онцлог, илэрсэн олдворын хэв шинж, дагуул булшнаас нь гарсан хүрэл болон ясан зэв зэргээс үндэслэн Чихэртийн зоогийн Хүннү булш нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III-II зуунд хамаарах боломжтойг тодорхойлоод байна.

Төгрөгийн ширээгээр овоглосон шинэ төрлийн үлэг гүрвэл бүртгэгджээ

Түүнчлэн "Дэлхийд тархсан монголын өв” цуврал судалгааны хүрээнд ОХУ-ын Эрмитаж дахь сан хөмрөгт хадгалагдаж байсан Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж, анх удаагаа цогцоор нь монгол улсад хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгов. 1923-1926 онд алдарт эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедицийн хүрээнд Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны булшнаас олж тухайн үеийн Ленинград хотод аваачсан дурсгалыг 90 жилийн дараа ийнхүү бүрэн хэмжээгээр нь хэвлэн нийтлүүлж олон түмэнд түгээж чадсанаараа ихээхэн үнэ цэнэтэй ажил болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?