Олонх болж ялалт байгуулж, Засгийн газраа бүрдүүлсэн л бол мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэж ойлгодог. МАН-ын хувьд үнэмлэхүй олонх болж чадсан. Тиймээс тэднийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саад учраад байх зүйлгүй.
Гэтэл сайд дарга нар, албан тушаал гэж явсаар нийгэм, олон нийтийг чиглэсэн ажлууд орхигдож эхэллээ. Энгийн жишээ дурьдахад АН-ын Засгийн газрын үед ялгаварт өртөөд байсан хүүхдийн мөнгийн МАН \”ялгаваргүй хүүхэд бүрт өгнө\” гэж амласан байгаа.
Гэтэл ялгавар одоо ч арилаагүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс \”Өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа\”-нд хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхэд бүрт гаргасан хүсэлтийн дагуу мөнгө олгоно\” гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Хэрвээ хүсэлт гаргаагүй, гаргаж амжаагүй, зав, цаг боломж нь таараагүй айл өрх байвал тэдний хүүхэд мөнгөгүй хоцорно гэж ойлгогдож байна. Энэ тэгвэл ялгаваргүй мөнгө олгож байгаа хэрэг мөн үү. Эсвэл МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг завгүй явна уу. Үнэхээр тийм бол одоо ажилдаа ор. Судалгаанд хамрагдсан хамрагдаагүй Монгол Улсын нийт 0-18 насны хүүхдүүдийн тоо статистик, бүртгэлийн газруудад чинь хангалттай байгаа. Тэдгээр хүүхдүүддээ л ялгаваргүй, сар бүр мөнгийг нь өгчих. АН-ын ялгаварлын ачаар жил гаруйн хугацаанд хүүхдийн мөнгө гээчээс хасагдчихсан яваа зорилтод бүлгийнхэн цаана чинь олон байна.
Үндэстэн агентлаг